Terms of Service

Нэр томьёоны тайлбар

“TOMYO” гэж дэвшилтэт технологи ашиглан Хэрэглэгч буюу хувь хүн нь tomyo.mn вэб сайтаар, эсхүл ухаалаг гар утсанд Tomyo аппликэйшн татан авч бүртгэл үүсгэх, хувь хүний хөгжил, боловсрол, карьер төлөвлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө, сургалт авах зэрэгт зэрэг боломж бүхий Байгууллагын өмчлөлийн цахим программ хангамжийг;

“ТОМҮО үйлчилгээ” гэж Хэрэглэгч ТОМҮО-ыг ашиглан хувь хүний хөгжил, боловсрол, карьер төлөвлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө, сургалтыг төлбөртэйгөөр болон төлбөргүйгээр авах боломж олгож буйг;

“Хэрэглэгч” гэж ТОМҮО-д бүртгэл үүсгэн дор дурдсанаар гишүүн болон зочин хэрэглэгч гэж ангилагдах аливаа хувь хүнийг ойлгоно:

Гишүүн хэрэглэгч гэж ТОМҮО-д бүртгэл үүсгэн, ТОМҮО онцгой үйлчилгээг авч буй хувь хүнийг;

Зочин эсвэл энгийн хэрэглэгч гэж ТОМҮО-д бүртгэл үүсгэн, ТОМҮО нийтэд зориулсан үйлчилгээг төлбөргүйгээр авч хувь хүн хүнийг хэлнэ.

“Байгууллага” гэж энэхүү ТОМҮО үйлчилгээг Хэрэглэгчид санал болгож буй “Томё Эдтек” ХХК-ийг;

“Бүртгэл” гэж хувь хүн энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийн хувийн мэдээллийг сайн дураар оруулан “Миний бүртгэл” цэс үүсгэн Гишүүн хэрэглэгч болсныг тус тус ойлгоно.

Ерөнхий зүйл

Аливаа Хэрэглэгч нь ТОМҮО-ын санал болгож буй үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарснаар Үйлчилгээний нөхцөл тухайн Хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр болно.

Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Үйлчилгээний нөхцөлд Нууцлалын бодлого хамаарах ба Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Хэрэглэгч ТОМҮО үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол ТОМҮО (утасны аппликейшн, вэб сайт болон бусад)-ийн санал болгож буй аль ч үйлчилгээг авахгүй байхыг сануулж байна.

Байгууллага нь нэг талын санаачлагаар Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Хэрэглэгч өөрийн бүртгэлийг устгаагүй бол нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.

Байгууллага Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар түүнийг мөрдөж эхлэхээс өмнө www.tomyo.mn вэб сайт болон TOMYO утасны аппликэйшнээр мэдээлнэ.

Байгууллага нь бүртгэл үүсгэж буй хувь хүн эрх зүйн чадвар, чадамжийн талаар биечлэн шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх сонголт хийсэн Хэрэглэгчийг эрх зүйн чадвар, чадамжтай гэж үзнэ.

Бүртгэл

Хэрэглэгч дараах мэдээллийг TOMYO-д оруулсны үндсэн дээр бүртгэл үүсэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Гишүүн хэрэглэгч бүрэн хариуцна. Үүнд:

Хувь хүний овог, нэр;

И-мэйл хаяг;

Утасны дугаар;

Нууц үг;

Дансны мэдээлэл (хэрэв шаардлагатай тохиолдолд);

Хэрэглэгч нь хэдийд ч өөрийн оруулсан мэдээллийг өөрчлөх эрхтэй.

Хэрэглэгч нь өөрийн данс, нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах, бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэв Та нууц үгээ алдсан, дансаа хакердуулсан зэрэг асуудал гарвал Байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаар хэрэглэгч яаралтай Байгууллагад мэдэгдэнэ.

Үйлчилгээ

TOMYO үйлчилгээг гар утас, таблет, компьютер, ухаалаг зурагт гэх мэт олон төхөөрөмжүүдээр үзэх боломжтой.

Хэрэглэгч нь TOMYO үйлчилгээний үнэ, контентын агуулга болон хэмжээ, бусад холбогдох нөхцөлтэй нь сайтар танилцсан байх шаардлагатай ба жишээлбэл контент үзэхэд тодорхой төхөөрөмж шаардлагатай, газар зүйн хязгаарлалттай, эсхүл насны хязгаартай зэрэг нэмэлт нөхцөл байж болохыг анхаарна уу.

Байгууллага нь өөрийн Хэрэглэгчдэд зориулан урамшуулалт хөтөлбөр зарлаж болох ба хэрэглэгч гишүүнээр бүртгүүлснээр тухайн хөтөлбөрт заасан TOMYO Үйлчилгээ авах эрхтэй болно. Тус хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа, бусад нөхцөлийг зөвхөн Байгууллага тогтоох ба хөтөлбөрийн нөхцөл зөрчигдсөн гэж үзвэл Байгууллага нь хэзээ ч тус хөтөлбөрөөс хэрэглэгчийг хасах эрхтэй.

Байгууллага нь Үйлчилгээгээ тогтмол тасралтгүй хүргэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (тухайлбал газар хөдлөлт, үер, гал түймэр, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо, цахилгаан эрчим хүч тасалдал, нийтийг хамарсан интернетийн доголдол гэх мэт), тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт, цахим орчны бусад эрсдэлээс шалтгаалан Үйлчилгээ тасалдаж болох бөгөөд энэ тохиолдолд Байгууллага хариуцлага хүлээхгүй. Хэрэв ямар нэгэн талсалдал гарсан тохиолдолд Байгууллага нь үйлчилгээгээ яаралтай сэргээхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.

Контентийг үзэх чанар нь Хэрэглэгчийн хэрэглэж буй төхөөрөмж, оршин буй газар, интернет холболтын хурд, тухайн контентийн формат зэрэг олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байж болохыг анхаарна уу.

Байгууллага нь TOMYO Үйлчилгээгээ сайжруулах үүднээс өөрийн цахим хуудас, утасны аппликэйшн, бусад мэдээ мэдээлэлд өөрчлөлт оруулж болох ба энэ зорилгоор гишүүдийн дунд санал асуулга мөн явуулж болно.

Хэрэглэгчийг TOMYO Үйлчилгээ авч байх үед Байгууллага нь өөрийн хамтран ажиллагч байгууллагын сурталчилгааг үзүүлж болно.

Хэрэглэгч нь TOMYO Үйлчилгээ авч байх үедээ хараалын болон ёс бус үг хэллэг ашиглах, бусдыг үндэслэлгүйгээр гутаан доромжлохыг хориглоно. Үүнээс үүдэх хариуцлагыг Байгууллага хариуцахгүй.

Нууцлал

Байгууллагын TOMYO системийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор хэрхэн цуглуулдаг, боловсруулдаг, хэрэглэдэг талаарх Нууцлалын бодлогыг https://tomyo.mn/privacy холбоосоор орж үзнэ үү.

Хэрэглэгчийн гомдол, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх

Хэрэглэгч Байгууллагын цахим хуудас болон холбоо барих бусад хаягаар дамжуулан Байгууллагад гомдол, хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг Байгууллага хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энд зааснаас урт хугацаа шаардлагатай бол Байгууллага нь хариу өгөх хугацааг Хэрэглэгчид мэдэгдэнэ.

Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол бидэнтэй support@tomyo.mn хаягаар холбогдоно уу.

2020/07/10-нд хянав